2016-03-11 - Шамбалын орны Өвгөн Суварга
Өвгөн суварга.
19-р зууны Монголын их соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа 1823 онд Өвөрбаясгалант Хамарын хийддээ эх болсон зургаан зүйл хамаг амьтанг цөвүүн цагийн гэм нүгэл, осол аюулаас хамгаалах хийгээд Монгол Улсын тусгаар тогтнол, мандал бадралын тухайд газар орныг тэтгэх их суварга бүтээсэн нь хол ойрын эргэлчин мөргөлчин бүгдийн сэтгэлийг баясгах, сүжгийг аривжуулах шүтээн болон цогцолж байжээ.

Анх тус суваргын өндөр нь 15 жан (алд ), өргөн нь 15 жан хэмжээтэй бүтээсэн бөгөөд жил жилийн цагаан сараар элдэв дарцаг, хадаг зэргээр чимж, бурхадын дүр хийморийн бэлгэдлийг байрлуулан тусгай зан үйл гүйцэтгэдэг байжээ.Өвгөн суварга нь 115 жилийн дараа 1938 онд Хамарын хийдийг татан нураахад эвдэгдэн нурсан юм. 1990 оноос тус хийдийг хурал номын үйл сэргээж хийдийн орчны үл хөдлөх дурсгалуудыг сүсэгтэн олны дэмжлгээр товолсон төлөвлөгөөтэйгээр дахин бүтээн цогцлоож байна. Үүний нэгээхэн нэсэг нь энэхүү Өвгөн суваргыг дахин цогцлоох үйл байв.
Эдүүгээ сэргээн босгосон Өвгөн суваргын өндөр нь 32м, суурийн голч нь 32м бөгөөд тал талдаа язгуурын таван бурханы дүр бүхий монгол гэр хэлбэртэй, дээд цамхаг нь төмөр хийцтэй, оройдоо монгол түмний шүтээн соёмботой, доод суурийн хэсэгтээ баатар дагинасын дүр бүхий чулуун сийлбэр ханатай, олон бүтээлчин бодьсадва нарын дүрийг залсан мөргөлийн танхимтай их шүтээн юм.Монгоын анхдугаар дүрийн өндөр гэгээн Занабазарын намтар түүхээ, түүний гүн бясалгалын агаарт бүх монголчуудын амин шим нэгдэн хураагдаж, улмаар бурханы номын лугаа хагцалгүй явахын бэлэгдэл болж өөрөө аяндаа тодорсон тул “Соёмбо ” хэмээн нэрийдэх болсоныг монгол түмэн сайн мэдэх билээ.