Travel to World Energy Center

2016-03-11 - Эмэгтэй хүний шүтээн Мээм Овоо

“Мээм овоо”-н дээр эмэгтэй хүн л очиж мөргөдөг, харин эрэгтэй хүн очдоггүй аж. Эмэгтэйчүүдийн идээ будаа, сүү цагаагаа өргөж, үр хүүхэд, хань нөхрөө даатган гуйдаг хийморийн овоо юм. Аяллын багт явсан бүхий л эмэгтэйчүүд “Мээм овоо”-ндоо мөргөж, сүсэглэн залбирдаг. Сүсэгтэн олны цацлаар сүүгээр “хувцасласан” эхийн мээм адил хэлбэртэй энэ хадан овооноос өөр газарт сүү өргөдөггүй учиртай юмсанж. Харин энэ овоог бүтээсэн учир нь “бүсгүй хүнийг урт үстэй, богино ухаантай гэж үзэн, тулганаас дээш гаргахгүй, сурч боловсрох эрх чөлөөг нь өгдөггүй байсныг зогсоож говийн ноён хутагт Д.Данзанравжаа бүтээсэн түүхтэй” .

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax